- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах дүрэм/
1997 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 144
Монгол Улсын Агаарын зайд нислэг үйлдэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
