- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Даатгалын хяналтын албаны дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Даатгалын хяналтын албаны дүрэм/
1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 43
Даатгалын тухай Монгол Улсын хуулийн 16.1 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Даатгалын хяналтын албаны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Даатгалын хяналтын албаны удирдлага, төсөв, орон тоо, бүтэц, зохион байгуулалтыг хянан үзэж түр баталж мөрдүүлэхийг Сангийн сайд П.Цагаанд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
