- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Авто тээврийн улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Авто тээврийн улсын хяналтын дүрэм/
1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 156
Авто тээврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Авто тээврийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Авто тээврийн тухай хууль батлагдсантай холбогдуулан "Хот хоорондын ачаа тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 17 дугаар тогтоол, "Авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэг тооллого явуулж байх тухай" Засгийн газрын 1991 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 153 дугаар тогтоол, "Тээвэрчдийн нийгмийн баталгааг хангах, зам, тээврийн ажлыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар тогтоол, "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1994 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай..
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрмүүд батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Гадаад харилцааны сайд бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Н.ТУЯА
Текст томруулах
A
A
A
