- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны дүрэм”/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны дүрэм"/
2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 176
Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 172 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
