- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Замын хөдөлгөөний дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Замын хөдөлгөөний дүрэм/
1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 239
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Замын хөдөлгөөний дүрмийг хавсралтын ёсоор баталж, 1996 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийг нийт жолооч, тээвэрчид, иргэдэд судлуулах, бүх шатны сургуулийн оюутан, сурагчдад сурталчлах ажлыг зохион байгуулах арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Хууль зүйн сайд Ж.Амарсанаад үүрэг болгосугай.
3.Замын хөдөлгөөний дүрэм батлагдсантай холбогдуулан нутаг дэвсгэрийнхээ авто замын гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл замын гэрэлтүүлгийг стандартын шаардлагын түвшинд хийж ашиглахад шаардагдах хөрөнгийг гаргаж байхыг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
4.Замын хөдөлгөөний тухай болон замын дохио, тэмдгийн тухай олон улсын Конвенцид нэгдэх тухай асуудлыг судлан үзэж 1997 оны 1 улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.
Текст томруулах
A
A
A
