A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын дүрэм/

2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 143

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 210 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ