- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрэм/
2001 оны 6 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 133
Геодези, зураг зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ГАНЗОРИГ
Текст томруулах
A
A
A
