- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 10 сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 183
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Авто тээврийн ашиглалтын дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хот хоорондын ачаа тээврийг төвлөрсөн журмаар зохион байгуулах тухай" Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 6О дугаар тогтоолын 1, 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Дэд бүтцийн хөгжлийн сайд Р.САНДАЛХАН
Текст томруулах
A
A
A
