- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх дүрэм/
1994 оны 5 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 91
Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол улсын зэвсэгт хүчин, бусад цэргийн хэрэгцээнд бүтээгдэхүүн нийлүүлэх дүрмийг хавсралтын ёсоор баталж, 1994 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.
2.Зэвсэгт хүчин, бусад цэрэг, Тагнуулын төв газар, цагдаа, хорих байгууллагын хэрэгцээнд улсын захиалгаар импортын бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг Батлан хамгаалах яам хариуцан зохион байгуулж нэгдсэн журмаар гүйцэтгэж байх нь зүйтэй гэж үзсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Батлан хамгаалахын сайд Ш.ЖАДАМБАА
Текст томруулах
A
A
A
