A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын стандартчилал, хэмжил зүйн албаны дүрэм/

1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 47

Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын стандартчилал, хэмжил зүйн албаны дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Стандартчилал, чанарын баталгаажуулалт болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай Монгол Улсын хуулиудыг мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын "Бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, стандартын хяналтыг хүчтэй болгох тухай" 1991 оны 8 дугаар сарын 2З-ны өдрийн 251 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 89 дүгээр тогтоол, "Үндэсний стандартчилал, хэмжил зүйн төв байгуулах тухай" Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8З дугаар тогтоолын 1, 2, З, 4, 5 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн "а" заалтыг тус тус хүчингүй болгосонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.УЛААН