- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм, Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын шинж

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм, Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчийг сонгон шалгаруулах журам/
1997 оны 12 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 240
Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын ёсоор, "Дээд боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын шинжээчийг сонгон шалгаруулах журам"-ыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Дээд боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийг байгуулж, түүнийг ажиллах нөхцөл, бололцоогоор хангах, дээд боловсролын байгууллагуудыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг 1997 оны 12 дугаар сараас эхлэх арга хэмжээ авахыг гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай.
Монгол улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ
Текст томруулах
A
A
A
