A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм, Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын шинжээч сон
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм, Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын шинжээч сонгон шалгаруулах журам, Эмнэлгийн мэргэжилтэн эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах журам, Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, сунгах журам/

1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 181

Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4, 17 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм"-ийг 1 дүгээр, "Эрүүл мэндийн магадлан итгэмжлэх байгууллагын шинжээч сонгон шалгаруулах журам"-ыг 2 дугаар, "Эмнэлгийн мэргэжилтэн эмчлэх, сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах журам"-ыг 3 дугаар, "Эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олгох, сунгах журам"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР

/Засгийн газрын 2002 оны 246 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/