A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХЛАЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ВАКЦИНЖУУЛАЛТЫН ТОВЛОЛЫН ТУХАЙ

1993 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 149

Хүн амын дунд гарч байга зарим халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол улсын дархлалын үндэсний хөтөлбөр"-ийг зөвшөөрч, уг хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

2."Монгол улсад мөрдөх өргөн вакцинжуулалтын товлол"ыг хавсралтын ёсоор баталсугай.

3.Жил бүрийн 5 дугаар сарын сүүчлийн, 10 дугаар сарын эхний 10 хоногийг "Вакцинжуулалтын арав хоног" болгон зохион байгуулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт, Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ