A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ДУТЛЫН ХАМШИНЖ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1 дэх хэсэг ЗГ-ын 1994 оны 66 дугаар тогтоолоор хүчингүй/

2.Дархлалын олдмол дутлын хамшинж өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг энэ онд багтаан боловсруулан баталж, уг өвчнөөс сэргийлэх, хүн амын эрүүл мэнд,улс орны эдийн засагт учруулах хохирлоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Дархлалын олдмол дутлын хам шинж өвчинтэй тэмцэх Үндэсний хороонд даалгасугай.

3.Дархлалын олдмол дутлын хамшинж өвчний халдварлалтыг илрүүлж оношлох техникийн зохих баазыг бүрдүүлж уг өвчний лавлах төвд улсын төсвөөр ажиллах орон тоог энэ оноос бий болгох, нэг удаа хэрэглэх зүү, тариураар хангах арга хэмжээг өвчин тархаж болзошгүй нутаг дэвсэр,хүн амын давхрагаас эхлэн 1993 оноос ээлж дараалалтайгаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд н.Нямдаваа, Сангийн сайд н.Даваасамбуу нарт даалгасугай.

4.БНСУ-аас олгосон зээлийн хөрөнгөөс ашиглан нэг удаа хэрэглэх зүү, тариур үйлдвэрлэх Монгол-Солонгосын хамтарсан үйлдвэрийг 1993 онд багтаан ашиглалтад оруулах арга хэмжэээ авахыг Худалдаа,үйлдвэрийн сайд н.Цогт, Эрүүл мэндийн сайд н.Нямдаваа нарт даалгасугай.

5.Шинжлэх ухаан, боловсролын сайд н.Өлзийхутаг, Эрүүл мэндийн сайд н.Нямдаваа нарт даалгах нь:

6.1992 оны 1Ү улирлаас эхлэн "Эрүүл мэндийн таван минут" нэвтрүүлгийг долоо хоног тутам 2 удаа явуулж байхыг Монголын радио, телевизийн захирал н.Алтай, Эрүүл мэндийн сайд н.Нямдаваа нарт даалгасугай.

7.Нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дархлалын олдмол дутлын хамшинж өвчнөөс сэргийлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, хотын Засаг дарга нарт даалгасугай.

8.Дархлал дутлын вирусийн халдвар авсан болон дархлалын олдмол дутлын хамшинж өвчнөөр өвчилсөн хүмүүст шинжилгээ, эмчилгээ хийдэг, түүнчлэн уг өвчний өвөрмөц амьд нянг шинжилдэг эрдэм шинжилгээний ажилтан болон эмч, эмнэлгийн ажилтнуудад тухайн нөхцөлд ажилласан цагт нь үндсэн цалинг 3 дахин нэмэгдүүлэн олгож байхаар тогтоосугай.