- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДИПЛОМАТ БОЛОН КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНЫ ЦАЛИНГИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДИПЛОМАТ БОЛОН КОНСУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЖИЛТНЫ ЦАЛИНГИЙН ТУХАЙ
1998 оны 7 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 133
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсаас гадаадад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газрын ажилтны цалин тогтоох нэгжийг 1 дүгээр хавсралтаар, нэгжээс албан тушаалын цалин тогтоох хувийг 2 дугаар хавсралтаар тус тус баталж,1999 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй..
2.Суугаа оронд нь мөнгөний ханш унаж, ажилтнуудын амьжиргааны түвшинд эрс нөлөөлөхөд хүрвэл батлагдсан цалингийн сандаа багтаан цалин тогтоох нэгжийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлж байх эрхийг Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Р.Амаржаргалд олгосугай..
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газрын ажилтны цалингийн тухай" Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 203 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 169 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Текст томруулах
A
A
A
