A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Д ЭД БҮТЦИЙН УЛСЫН ХЯНАЛТЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

1996 оны 12 сарын 05 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 301

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дэд бүтцийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг эрхлэн хууль тогтоомж, стандартыг сахиулах үүрэг бүхий Дэд бүтцийн улсын хяналтын албыг байгуулсугай.

2.Агентлагийн тухай хууль батлагдах хүртэл Дэд бүтцийн улсын хяналтын албаны түр дүрэм, орон тоо, төсөв, цалингийн санг Сангийн яамтай тохиролцсоны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА