- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН СТАТУСЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДЭЭД БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН СТАТУСЫН ТУХАЙ
2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 104
Гэгээрлийн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийг төрийн бус байгууллагын хэлбэрээр ажиллуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
2.Дүрмээ Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу өөрчлөн шинэчилж Хууль зүйн яаманд бүртгүүлэхийг Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд үүрэг болгосугай.
З.Дээд боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд 5 жил тутам үнэлгээ, дүгнэлт өгч ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
