A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2002 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэний нисэхийн улсын хяналтын дүрэм/

Дугаар 83

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Иргэний нисэхийн улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД