A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛЫГ ШИНЭЧЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2009 оны 185-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2006 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 75

Дархлаажуулалтын тухай хуулийн 10.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад мөрдөх заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Дархлаажуулалтын үндэсний шинэ товлолыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр 2006 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлэхийг Эрүүл мэндийн сайд Л.Гүндалайд даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД