A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2005 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 224

Хөдөлмөрийн тухай хуулийн 95.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2000 оны 107 дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-д дор дурдсан агуулгатай 81, 181 гэсэн зүйл нэмсүгэй:

1.1. "81. Ажил, албан тушаал хавсран ажиллаж байгаа хүн осолд орвол осол гарсан тухайн байгууллага судалж бүртгэнэ."

1.2. "181. Хүний амь үрэгдсэн, осолтой холбогдох шинжээчийн дүгнэлтийг хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилсон комисс гаргана.

181.1. Дараахь үйлдвэрлэлийн ослыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж бүртгэнэ:

а/байгалийн гэнэтийн аюул, гамшиг, хөнөөх хэрэгслийн голомт, сүйрэл, дэлбэрэлтийн үед гарсан осол;

б/ 5 хүртэлх ажилтантай байгууллагад гарсан осол;

в/иргэд, хуулийн этгээдтэй гэрээ хэлцлээр ажил гүйцэтгэх үед гарсан осол;

г/ажил үүргээ гүйцэтгэж байх үед гарсан зам тээврийн осол.

Уг ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн орон нутгийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулна

2. Дүрмийн 7-гийн "в" заалтын "... хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг ноцтой зөрчсөнөөс осолдох;" гэснийг "технологийн горимыг ажилтан өөрөө санаатайгаар өөрчилснөөс осолдох;" гэж өөрчилсүгэй

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Монгол Улсын сайд Д.ДОРЛИГЖАВ