- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2006 оны 5 дугаар сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм/
Дугаар 105
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Иргэний хамгаалалтын улсын хяналтын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Монгол Улсын сайд У.ХҮРЭЛСҮХ
Текст томруулах
A
A
A
