A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 293

Дипломат албаны тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР