A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /2007-333-р хүчингүй болсон/

2006 оны 8 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор баталж 2006 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдсүгэй.

2. Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шаардагдах хөрөнгийг 2006 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд Н.Энхболдод даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын орон тоо, цалин тогтоох нэгжийг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 168 дугаар тогтоолын 3 дугаар зүйл болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД