A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2001 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 263

Эрчим хүчний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийг 1 дүгээр хавсралт, "Дулааны эрчим хүч хэрэглэх дүрэм"-ийг 2 дугаар хавсралт, "Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм, журам батлах тухай" Засгийн газрын 1996 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар тогтоол, "Цахилгаан дулаан эрчим хүч хэрэглэх дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 147 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ДЭД БҮТЦИЙН САЙД

Н.ЭНХБАЯР Б.ЖИГЖИД