A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРМИЙН САН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Гадаадад ажиллах хүч илгээх төв" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд шаардагдах 10.0 /арван/ сая төгрөгийг Төрийн өмчийн хорооны төсвийн хэмнэлтээс гаргахыг Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
М.ЭНХБОЛД С.БАТБОЛД