- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 229
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах VI тэмцээнийг 2007 оны 10 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тогтсугай.
2. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 100.0 (нэг зуун) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
3. Тэмцээний бэлтгэлийг бүрэн хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Д.Туяа болон тэмцээнийг Зохион байгуулах хороо (С.БАТБОЛД)-нд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Эрүүл мэндийн сайд Д.ТУЯА
Текст томруулах
A
A
A
