A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 279

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Үндэсний хөтөлбөрийн хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 167 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны дүрэм"-д "Салбар хороо нь тухайн байгууллагын тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ" гэсэн 2.17 дахь хэсэг нэмсүгэй.

2. Мөн дүрмийн 2.12-т "Яамны салбар хороо нь тухайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа агентлагийн, аймаг, нийслэлийн салбар хороо нь сум, дүүргийн салбар хорооны ажлыг уялдуулан зохицуулж, хамтарч ажиллана" гэсэн, 2.15-д "Яамны салбар хороо нь агентлагийн, аймаг, нийслэлийн салбар хороо нь сум, дүүргийн салбар хорооны тайлан, мэдээг нэгтгэж ирүүлнэ." гэсэн, 5.1-д "Хорооноос баталсан хуваарийн дагуу хорооны төсвийг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиран зарцуулна." гэсэн 2 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3. Мөн дүрмийн 2.4-ийн "тогтооно" гэснийг "батална" гэж, 2.15-ын "улирал бүр" гэснийг "хагас, бүтэн жилээр буюу 6 дугаар сарын 20, 12 дугаар сарын 20-ны дотор" гэж, мөн хэсгийн "Хороонд" гэснийг "Хорооны ажлын албанд" гэж, 4.1-ийн "тушаал" гэснийг "шийдвэр" гэж тус тус өөрчилсүгэй.

4. Мөн дүрмийн 4.1-ийн "хорооны төсвийг захиран зарцуулж," гэсэн хэсгийг хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.ОДБАЯР