- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Бичил уурхайн)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 2 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (Бичил уурхайн)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Иргэд хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг бичил уурхайн үйл ажиллагаа болгон өөрчлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. "Бичил уурхайг 2015 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг жил бүр төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Х.НАРАНХҮҮ
Текст томруулах
A
A
A
