- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 3 дугаар сарын 26-ны өдөр
Дугаар 118
Улаанбаатар хот
ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн хэрэгжилтийг хангах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Зүүн хойд Азийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалтыг 2009 оны II улиралд Улаанбаатар хотноо зохион байгуулсугай.
2. Дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
3. Төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд бөгөөд Ажлын хэсгийн ахлагч Г.Шийлэгдамбад даалгасугай.
4. Дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Байгаль орчны сайдын 2009 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Байгаль орчны сайд Г.ШИЙЛЭГДАМБА
Текст томруулах
A
A
A
