- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /эмзэг бүлгийн хоол, тэжээлийн/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр
Дугаар 25
Улаанбаатар хот
ДЭД ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /эмзэг бүлгийн хоол, тэжээлийн/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай.
(Хөтөлбөрийн 2.2-ь 2011-07-27-ны 241-р тогтоолоор өөрчлөлт орсон)
2. Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт үүрэг болгосугай:
а/дэд хөтөлбөрт тусгасан зорилт болон түүний үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгаж байх;
б/төрийн бус байгууллага болон хувийн хэвшил, олон улсын байгууллага, хандивлагчдын оролцоог нэмэгдүүлэх;
в/хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж явц, дүнг жил бүрийн IV улиралд Засгийн газарт танилцуулж байх.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Сангийн сайд С.БАЯРЦОГТ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ
Текст томруулах
A
A
A
