- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДүРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2017 оны 292 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
(Засгийн газрын 2017 оны 292 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Төрийн нууцын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Төрийн холбоо, шуудан, шифр, тоон мэдээллийн харилцааны дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн шифр харилцааны дүрэм батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 144 дүгээр тогтоол, "Төрийн холбоо, тоон мэдээллийн харилцааны дүрэм, Төрийн тусгай шуудан харилцааны журмыг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 166 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
