A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 5 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 138

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Цөмийн болон цацрагийн хяналт)

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цөмийн болон цацрагийн улсын хяналтын албаны дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм"-ийн 2.9 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР