A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧИНД ОРОН СУУЦ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧИНД ОРОН СУУЦ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-12-22-ны 198-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 212

"Дайнд оролцсон ахмад настнуудын талаар авах зарим арга хэмжээний тухай"Ерөнхийлөгчийн 2008 оны 170 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дайнд оролцсон ахмад дайчинд олгох орон сууцыг 35.0 (гучин таван) сая төгрөгт багтаан шийдвэрлэсүгэй.

2. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгох журмыг баталж, дайнд оролцсон ахмад дайчдад орон сууц олгох ажлыг 2009-2010 онд багтаан зохион байгуулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

3. Дайнд оролцсон ахмад дайчинд орон сууц олгоход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 72 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.