- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолд/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
1998 оны 12 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 219
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолд/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Дүрэм батлах тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм"-д дор дурдсан нэмэлт өөрчлөлт оруулсугай:
1.Дурмийн 2 дугаар заалтын "Е ангилалд" гэсний дараа "Зөвшөөрөгдсөн" гэж, 4 дүгээр заалтын "Унадаг дугуй" гэсэн тодорхойлолтын "хэрэгсэл" гэсний өмнө "тээврийн" гэж, мөн дүрмийн хавсралтын 18-д "5.42 "Зогс шугам" гэж тус тус нэмсүгэй.
2.Дүрмийн 4 дүгээр заалт, 11 дүгээр заалтын "б", 21, 28, 75, 89, 123 дугаар заалтуудыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
а/4 дүгээр заалтын "Гүйцэж түрүүлэх" гэсэн тодорхойлолтыг "Гүйцэж түрүүлэх"-явж байсан эгнээнээсээ гарч урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдэл" гэж;
б/4 дүгээр заалтын "Зам тавъж өгөх" гэсэн тодорхойлолтыг "Зам тавьж өгөх"-замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хурд болов чигийг өөрчлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдэл" гэж;
в/11 дүгээр заалтын "б"-г "б/явган хүний гарцын тэмдэг, тэмдэглэлтэй хэсгээр зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгөх" гэж;
г/21 дүгээр заалтыг "Явган зорчигч нь явган хүний гарцтай ба гарамтай замын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, өөрийгөө хянаж жолоодох чадваргүй үедээ замын зорчих хэсгээр явах, мөн түүнчлэн зам дээр тоглохыг хориглоно" гэж;
д/28 дугаар заалтыг "Нэмэгдэл гэрэл дохио нь ногоон гэрэлтэй хамт асч байвал тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бух чигт, улаан гэрэлтэй хамт асч байвал зевхөн сум заасан чигт явахыг зевшөөрөх бөгөөд нэмэгдэл гэрэл дохио нь асаагүй бол сум заасан чигт явахыг хориглоно. Зүүн гар тийш эргэх чигт заасан сум нь буцаж эргэхийг зөвшөөрнө.Улаан гэрэлтэй хамт асч байгаа нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чигээс ногоон гэрлээр яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө" гэж;
е/75 дугаар заалтыг "Тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй тохиолдолд жолооч явган хүний гарц руу орохыг хориглоно" гэж;
ж/89 дүгээр заалтын "г"-г "г/эсрэг урсгалд орохоор бол замын өгсүүр хэсгийн төгсгөл болов огцом эргэлт, мөн үзэгдэлт хязгаарлагдмал замын хэсэгт" гэж;
з/123 дугаар заалтыг "Унадаг дугуйг 14, хөдөлгүүртэй дугуйг 16 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зевшөөрнө" гэж.
З.Дүрмийн 4, 72, 73, 74 дүгээр заалтад дор дурдсан өөрчлөлт оруулсугай:
а/4 дүгээр заалтын "гарц" гэсэн тодорхойлолтын ". . .үйлдвэр зэргээс зам руу нийлж-байгаа зорчих хэсэг" гэснийг ". . .үйлдвэр зэрэг рүү орох, тэдгээрээс гарч буй зорчих хэсгүүд замтай огтолцсон бэлчир" гэж;
б/4 дүгээр заалтын "Мопед" гэсэн тодорхойлолтын "40 км/ц" гэснийг "50 км/ц" гэж;
в/72, 73 дугаар заалтад "...зогсож өнгөрүүлнэ" гэснийг "...зам тавьж өгнө" гэж;
г/74 дүгээр заалтад "...түр зогсоно" гэснийг ". . .зам тавьж өгнө" гэж.
4. Дүрмийн 6 дугаар заалт, 104 дүгээр заалтын "а"-д "...мотоцикль..." гэснийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгзгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАТЧУЛУУН
Текст томруулах
A
A
A
