A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 239

Улаанбаатар хот

ДЭЛХИЙН МОНГОЛ ТУУРГАТНЫ ЭНХИЙН ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дэлхийн монгол туургатны энхийн их наадам"-ыг 2011 оны 8 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулсугай.

2. "Дэлхийн монгол туургатны энхийн их наадам"-ыг зохион байгуулах хороог хавсралтаар баталсугай.

3. "Дэлхийн монгол туургатны энхийн их наадам"-ыг зохион байгуулах зардалд зориулан 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР