A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 32

Улаанбаатар хот

ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2002-54-т)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор баталсан "Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн дүрэм"-ийн 3, 5 дахь заалтын "Үнэт цаасны хороо" гэснийг "Санхүүгийн зохицуулах хороо" гэж, мөн 3 дахь заалтын "Санхүү, эдийн засгийн яам" гэснийг "санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага" гэж, 4 дэх заалтын "Санхүү, эдийн засгийн сайдын" гэснийг "санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний" гэж, мөн заалтын хоёр дахь өгүүлбэрийн "Санхүү, эдийн засгийн сайд" гэснийг "Улсын ерөнхий байцаагч" гэж, 5 дахь заалтын "Санхүү, эдийн засгийн яамны" гэснийг "санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын" гэж, 12 дахь заалтын "21 дүгээр зүйлд" гэснийг "10.9-д" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Мөн тогтоолоор баталсан 8 дахь заалтын "Ерөнхий байцаагч" гэснийг, 10 дахь заалтын "албан шаардлага, торгууль" гэснийг тус тус хассугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА