A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 166

Улаанбаатар хот

ДҮРМИЙН САНГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны Хэлэлцээрийн нэмэлт Протоколын заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол-Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд шаардагдах 125.0 (нэг зуун хорин таван) сая ам.долларыг дор дурдсанаар бүрдүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгасугай:

а) Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд тусгагдсан 150.0 (нэг зуун тавин) тэрбум төгрөгийг ам.долларт шилжүүлэн 2012 оны 7 дугаар сарын 2-ны дотор Монгол-Оросын хувь нийлүүлсэн "УБТЗ" нийгэмлэгийн дүрмийн санг бүрдүүлэн дансанд төвлөрүүлэх;

б) дүрмийн санг нэмэгдүүлэхэд дутагдаж байгаа 20.0 (хорин) тэрбум хүртэлх төгрөгийг зээл авах замаар бүрдүүлж 2012 оны төсвийн тодотголд тусгах.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА