A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТОО, ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 76

(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 47 дугаар тогтоолоор х үчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэг нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын хэсгийн ахлагч 1, Ерөнхий сайдын зөвлөх 4, Ерөнхий сайдын шадар туслах 2, Ерөнхий сайдын зөвлөхийн туслах ажилтан 1 гэсэн орон тоотой байхаар тогтоосугай.

2.Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсгийн зардлыг Хэрэг эрхлэх газрын төсөвт багтаан санхүүжүүлэхийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Эдийн засгийн асуудлаар зөвлөхийн хэсэг байгуулах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 197 дугаартогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.