A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /1999 оны 144 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ /1999 оны 144 дүгээр тогтоолоор хүчингүй болсон/

1998 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 91

Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Нэг суралцагчид ердийн сургалтаар ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын хэмжээг хавсралтын ёсоор баталсугай. /1999 оны 144 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2.Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон сурагчдын дотуур байрны цахилгаан, дулаан, ус, тээврийн зардлыг тухайн сургуулийн байршил, хэв шинжийг харгалзан төсвөөс санхүүжүүлж байсугай.

3.Нэг сурагчид ерөнхий боловсрол эзэмшүүлэхэд ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэн сургуулийн төсвийн төлөвлөгөөг боловсруулж байхыг ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий Ц.ЭЛБЭГДОРЖ