A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОН ДОТУУР БАЙРНЫ НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БОЛОН ДОТУУР БАЙРНЫ НЭГ СУРАГЧИД НОГДОХ ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 144

Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн төв, нийслэлийн сургуулиудын нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг 1 дүгээр хавсралтын, байршил, хэв шинжээс нь хамааруулан бусад сургуулиудын нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг тооцох итгэлцүүрийг 2 дугаар хавсралтын, дотуур байранд амьдардаг нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хэмжээг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийн болон сурагчдын дотуур байрны цахилгаан, дулаан, ус, тээврийн зардлыг тухайн сургуулийн байршил, хэв шинжийг харгалзан төсвөөс санхүүжүүлж байсугай.

3.Ерөнхий боловсролын сургуулийн болон сурагчдын дотуур байрны нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээг үндэслэн сургуулийн төсвийн төлөвлөгөөг боловсруулж байхыг төсвийн захирагч нарт даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн нэг сурагчид ногдох хувьсах зардлын хэмжээ тогтоох тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 91 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.