- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ, ЭРХИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
2000 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 85
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөө аж ахуйн улсын хяналтын албаны дарга Нанцагийн Батсуурьт Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Улсын ерөнхий байцаагчийн эрх олгох, эрхийг хүчингүй болгох тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "...Чулууны Намжилдоржид Мал эмнэлгийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн, ..." гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН
Текст томруулах
A
A
A
