A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Баасанд Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Монгол Улсын сайд Д.ДОРЛИГЖАВ