A

A

A

Бүлэг: 1979

ЗГ-ын 2012 оны 160-р тогтоолоор хүчингүй болсон

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧИЙГ ТОМИЛОХ ТУХАЙ

2008 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 18

Засгийн газрын бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдыг томилсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай" Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 204 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР