- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЕРӨНХИЙ БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОХ ТУХАЙ /ЗГ-ын 2011 оны 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2010 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 12
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Янгугийн Содбаатарт Мэргэжлийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгосугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий байцаагчийн эрх олгох тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 18 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
