A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2000 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 96 дугаар тогтоолоор баталсан "Их сургууль, коллежид суралцагчдад сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгох, эргэж төлүүлэх журам"-ын 35 дугаар зүйлийг "Суралцагч сургууль төгсөөд холбогдох яам, агентлагаас өгсөн чиглэлийн дагуу төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагад эзэмшсэн мэргэжлээрээ нийслэл хотод 8 жил, аймгийн төвд 5 жил, суманд 2 жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хөнгөлөлттэй зээл, түүний хүүгийн төлбөрөөс чөлөөлж болно. Уг асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэж өөрчлөн найруулсугай. .

(Энэ тогтоолыг 2008-05-14-ний 177-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД