- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2004-155-т/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2005 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
ЖАГСААЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2004-155-т/
Дугаар 149
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9.2.16, Гаалийн тарифын тухай хуулийн 21.1.14-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 2004 оны 155 дугаар тогтоолоор баталсан "Хийн түлш, хийн түлшний тоног төхөөрөмж, сав, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын жагсаалт"-д дор дурдсан хэсэг нэмсүгэй:
Дугаар | Код | Барааны нэр, төрөл |
63 | 7304.90.00 | Хийгээр хангах, хий гадагшлуулах холболтын төмөр буюу ган хоолой |
64 | 7307.99.00 | Шингэрүүлсэн хийн хоолойн ган холбогч |
65 | 7308.90.00 | Галын аюулаас хамгаалах хана; хийн тоног төхөөрөмжийн бэхэлгээний хэрэгсэл; халалтаас хамгаалах тусгаарлагч самбар; анкер боолт |
66 | 7309.00.00 | Усан шалгалтын ган сав; бойлерыг усаар хангах усны ган резервуар /хийн баллоны/ |
67 | 7318.15.00 | Боолт /хийн тоног төхөөрөмжийн/ |
68 | 7318.16.00 | Эрэг /хийн тоног төхөөрөмжийн/ |
69 | 7321.82.00 | Шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг үйлдвэрийн халаалтын зориулалттай ус халаах бойлер |
70 | 7326.90.00 | Газардуулгын нуман, ган холбоос; хий хамгаалах таг |
71 | 7411.10.00 | Зэс хоолой, зэс сифон хоолой /хий дамжуулах/ |
72 | 7411.21.00 | Хийн баллоныг холбох гуулин хоолой |
73 | 7419.99.00 | Зэс цагираган холбогч; газардуулгын нуман, зэс холбоос /хий дамжуулах хоолойн/ |
74 | 7608.10.00 | Хөнгөн цагаанаар хийсэн утааны яндан хоолой |
75 | 7616.99.00 | Хийн баллоны бэхэлгээний хөнгөн цагаан гинж |
76 | 8307.10.00 | Цахилгааны шугам хамгаалах бүрхэвч хоолой /хий цэнэглэх станцын/ |
77 | 8414.10.00 | Вакуум насос /хийгүйжүүлэх/ |
78 | 8414.80.00 | Хий сорох вакуумын төхөөрөмж |
79 | 8416.10.00 | Усны бойлерыг халаах зориулалтын хийн түлш шатаагч хэсэг |
80 | 8416.20.00 | Ууршаагүй хүнд үлдэгдлийг шатаагч |
81 | 8419.90.00 | Ууршуулагчийн мембран |
82 | 8421.29.00 | Шингэрүүлсэн хий шүүх, тунгаах төхөөрөмж; тос, ус тусгаарлагч |
83 | 8421.39.00 | Шингэрүүлсэн хийг үнэргүйжүүлэгч; пентан тусгаарлагч |
84 | 8424.89.00 | Галыг автоматаар унтраах бороожуулагч /хий цэнэглэх станцын/ |
85 | 8428.33.00 | Хийн баллон зөөх туузан зөөвөрлөгч |
86 | 8471.49.00 | Шингэрүүлсэн хийн хяналтын компьютер |
87 | 8481.80.00 | Хийн хавхлагуудыг хаах зориулалттай хяналтын товчлууран самбар; хавхлага шилжүүлэх төхөөрөмж; түгээгүүрийн цэнэглэх хоолойн аюулгүйн холбогч |
88 | 8484.20.00 | Тоног төхөөрөмжийг холбох, угсрах зориулалтын жийргэвч /хийн тоног төхөөрөмжийн/ |
89 | 8484.90.00 | Металл жийргэвч /хийн тоног төхөөрөмжийн/ |
90 | 8524.99.00 | Шингэрүүлсэн хийн технологийн хяналтын программ хангамж |
91 | 8531.80.00 | Хийн алдагдлыг дохиолох хяналтын удирдлагын самбар; хийн алдагдлыг мэдээлэх дохиоллын гэрэл |
92 | 9024.10.00 | Баллоны даралт тэсвэржилтийг шалгах төхөөрөмж |
93 | 9026.10.00 | Шингэрүүлсэн хийн урсгал хэмжигч |
94 | 9026.80.00 | Хийн урсгал хэмжигч |
95 | 9026.90.00 | Шингэрүүлсэн хийн шугам хоолойн хяналтын шил; хийн даралт хэмжигчийн суурь |
96 | 9028.90.00 | Хийн тоолуурын холбогч |
97 | 9032.81.00 | Хийн савыг халаах зориулалттай бойлероос гарч байгаа усны автомат дулаан тохируулагч |
98 | 9032.89.00 | Шингэрүүлсэн хийн урсгал тохируулагч |
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Түлш, эрчим хүчний сайд Т.ОЧИРХҮҮ
Текст томруулах
A
A
A
