A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЖАГСААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 102

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн тухай" Засгийн газрын 1997 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 16, 17, 25, 33 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулж, мөн жагсаалтад дор дурдсан агуулгатай "38, 39" дэх заалтыг тус тус нэмсүгэй:

1. 16 дахь заалт:

16."Шинийг санаачлагч" тэмдэг Хууль зүйн сайд

2. 17 дахь заалт:

17."Шилдэг зохион бүтээгч" тэмдэг Хууль зүйн сайд

З.25 дахь заалт:

25."Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын

тэргүүний ажилтан" тэмдэг Хууль зүйн сайд

4.ЗЗ дахь заалт:

ЗЗ."Цагдаагийн алдар" тэмдэг Хууль зүйн сайд

5.З8 дахь заалт:

38."Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан"

тэмдэг Хууль зүйн сайд

6. 39 дэх заалт:

39."Онц гал сөнөөгч тэмдэг" Хууль зүйн сайд

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА