A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах журам/ ЗГ-ын 2013-12-21-ний 424-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах журам/

ЗГ-ын 2013-12-21-ний 424-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон.

1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Ажилгүйдлийн даатгалын сангийн хөрөнгийг зарцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогын 1,5 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг Сангийн яамтай зөвшилцөн хөдөлмөр зохицуулалтын албадын үйл ажиллагааны зардалд зарцуулж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН