- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 60
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан "Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам"-ын 13 дугаар заалтын "... орон нутагт аймгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга..." гэснийг "аймагт Засаг даргын Тамгын газрын дарга, Хууль зүйн хэлтсийн дарга, Сэлэнгэ аймгийн Мандал сум, нийслэлийн Багахангай, Налайх, Багануур дүүрэгт сум, дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
