- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 275
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Олимпийн наадамд бэлтгэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 187 дугаар тогтоолоор баталсан "Мөнгөн шагнал олгох журам"-ын 5 дугаар заалтын "... шагнал олгуулахаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүнд өргөн барина" гэснийг "... холбогдох материалыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Шагнал олгох шийдвэрийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар гаргана" гэж өөрчлөн найруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
